{title}

0000-00-00

Вэб хуудасны маркетингийн талаархи түгээмэл буруу ойлголтууд нилээд байдаг. Энэ нь олон жижиг бизнесийн эздийн хувьд сүр дуулианийг жинхэнэ бодит байдлаас ялгахад төвөгтэй болгодог байна. Хамгийн гол нь Вэб танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тодорхойлж, дараа нь түүний маркетингийн хүч бололцоог бүрэн ашиглах аргыг сонгон хэрэглэх явдал юм. World Wide Web буюу Дэлхий Даяарх Сүлжээний талаархи зарим нийтлэг буруу ойлголтыг онлайн маркетингийн программыг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай зарим зааварчилгааны хамтаар доор үзүүлэв.

Буруу ойлголт 1: Жижиг бизнес эрхлэгч бүр Вэб хуудастай байх хэрэгтэй

Олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн Вэб хуудсыг бий болгож, түүнийгээ байнга сайжруулан ашиглах нь ашигтай байдаг боловч ийм хэлбэрийн маркетинг бүх бизнест тохиромжтой биш гэдгийг ойлгох нь чухал. Доорх нөхцлүүдэд Вэб хуудас ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Таны худалдан авагчид сүлжээнд холбогддог бол.
    Хэрэв таны худалдан авагчид Вэб-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, эсвэл мэдээлэл авдаг бол та тэнд нь байх хэрэгтэй болно. Харин худалдан авагчид тань мэдээллээ ихэнхдээ бусад эх сурвалжуудаас (бизнесийн лавлахууд, сонин, сэтгүүл, худалдааны үзэсгэлэн болон бусад төрлийн маркетингийн эх сурвалжууд)авдаг бол тэдгээр чиглэлээр нь илүү анхаарч ажилласан нь дээр байж болно.

  • Та үндэсний болон олон улсын хэмжээнд хэрэглэгчдэд түргэн шуурхай, үр дүнтэй хүрэх хүсэлтэй байгаа бол.
    Вэб маркетинг бол "орон нутгийн" чанартай маркетинг биш. Мөн чанарын хувьд энэ нь өөрөө ихээхэн өргөн цар хүрээтэй зүйл учраас энэ давуу талыг нь ашиглах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлэхэд Нью-Йоркын захад байрлалтай нэгэн орон байрны гэрээлэгч компанийн хувьд зөвхөн тухайн хязгаарлагдмал зорилтот зах зээлд үйлчлэх тул Вэб хуудасны үр ашгийг бүрэн гаргаж чадахгүй байх нь магад. Харин улиын хэмжээнд түгээж хүргэх үйлчилгээ санал болгож байгаа чихэр борлуулагч компани Вэб-ийн өргөн хамрах хүрээг ашиглах талаар хавьгүй илүү байх талтай.

  • Вэб хуудас тань танай компанийн маркетингийн зорилтууд болон төсөвтэй уялдсан бол.
    Вэб хуудас нь тухайн компанийн маркетингийн цогц нэгдмэл төлөвлөгөө болон төсвийн нэгэн бүрдэл хэсэг болсон байвал зохино. Ашиглаж буй бүх арга хэрэгсэлийн гол агуулга санаа нь харилцан уялдаатай, тогтмол байх хэрэгтэй.

  • Вэб нь маркетингийн бусад хувилбаруудыг орлохуйц, эсвэл тэдгээрээс илүү үр дүнтэй хэрэгсэл болж байгаа бол
    Худалдан авагчид Вэб-ийг ашиглан өөр замаар бол олж авахад хэд хэдэн өдөр, эсвэл долоо хоног орох байсан мэдээллийг шууд хүлээн авах боломжтой болдог. Жишээлбэл гэрэл зурагчин өөрийн авсан зургийн загвар танилцуулгаа Вэб дээрээ тавьсан тохиолдолд боломжит харилцагчдыг Вэб хуудастайгаа танилцахыг хүсэх бөгөөд ингэснээр ажил бүрийн төлөө танилцуулгаа илгээх зардлаас чөлөөлөгдөх юм.

  • Вэб хуудастай байж түүндээ цаг, хөрөнгө зарах боломжтой бол
    Вэб хуудас нь байнгын анхаарал шаарддаг зүйл. Та түүнийгээ байнга шинэчилж байх боломжтой юу? Сар бүр шинэ зүйл нэмж оруулж чадах уу? Вэб хуудсаа зүй ёсоор нь хадгалж шинэчлэхэд хангалттай цаг, төсөв зарцуулж чадах уу? Та үүнийг өөрөө хийх боломжгүй бол тусгайлан хүн хөлслөн ажиллуулж болно. Үгүй бол таны хичээл зүтгэл талаар өнгөрөх нь тэр.

Буруу ойлголт 2: Вэб хуудас нь жижиг бизнес эрхлэгчдэд томоохон өрсөлдөгчидтэй өрсөлдөх тэгш боломж олгодог 

Үнэн, мэргэжлийн төвшинд хийгдсэн таны бизнесийг байгаагаас нь том мэт харагдуулж болно. Гэхдээ оновчтой төлөвлөгөө, үр дүнтэй хэрэгжүүлэлтгүй бол Вэб хуудас тань таны бизнесийг бүр жинхэнэ байдлаас нь дордуулан харагдуулж өрсөлдөх чадварыг тань доройтуулах боломжтой. 

Вэб-ийг ашиглан мэргэжлийн төвшингөө үзүүл. Мэдлэг чадвараа дэлгэн харуулсанаар та бизнесээ нарийн мэргэжлийн төвшинд тавьж худалдан авагчдыг татах, тэдэнд өөрийн бүтээгдэхүүн үйлччилгээг сонирхох сонирхол төрүүлэх боломжтой болно.

Өөрийн бизнесээ байгаагаас нь том болгон харагдуулах нэг арга бол өөрийн гэсэн домэйн нэртэй болох явдал. "www.yourcompanyname.com" гэсэн хаяг нь Интернэт үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ) эсвэл ямар нэгэн онлайн үйлчилгээний компанийн дотоод хаягаас(www.yourISP.com/~yourcompanyname)олоход хавьгүй хялбар бөгөөд таны компаний талаар илүү мэргэжлийн имиж төрүүлдэг. Домэйн-ээ бүртгүүлэхэд багахан хөлс төлөх ба таны сайт-ыг бага хэмжээний сарын төлбөртэйгөөр байрлуулах ИҮҮ зөндөө олдоно. Энэ талаар өөрийн ИҮҮ-д хандах хэрэгтэй.

Болгоомжлох ёстой бас нэг зүйл бол хэт их технологи ашиглах гэж оролдох явдал. Ганган хүнд гархи нэмэр гэдгийн адилаар зүгээр л "гоё" санагдсан учраас хэрэглэж болох бүхнийг авчирч наах гэж оролдох нь үнэн хэрэгтээ таны эсрэг ажиллаж болно. Жишээлэхэд нэгэн зөвлөх үйлчилгээний компанийн Вэб хуудас өнөөх алдартай хэдэн хүн уг хуудсыг үзсэнийг харуулдаг "counter" буюу "лангуу"-тай байжээ. Харамсалтай нь энэ нь уг Вэб-ийг цөөн хүн үздэгийг зарлаж тэгсэнээрээ өгч байгаа мэдээлэл нь үнэхээр үнэн зөв үү эсвэл зөвхөн тийм сэтгэгдэл төрүүлэх гэж хэт оролдсон байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Хэрэв тэр лангуу байхгүй байсан бол та тэгж бодолгүй унших байсан байж магадгүй.

Буруу ойлголт 3: Вэб хуудастай болсоноор танай компанид бөөн үйлчлүүлэгч цутган орж ирнэ

Хүмүүс танай Вэб хуудсыг өөрсдөө олно гэж санасаны хэрэггүй. Вэб хуудсандаа зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд та Интернэтээр болон уламжлалт маркетингийн материалыг ашиглан идэвхтэй идэвхжүүлэлт сурталчилгаа явуулах хэрэгтэй. Доор үүнийг хийх зарим аргуудыг дурдав.

Вэб хуудсаа бүх томоохон хайлтын системүүдэд бүртгүүл. Тухайлбал: Yahoo!ExciteInfoseek,Lycos and Hotbotгэх мэт. Мөн таны URL буюу сайт-ын нэрийг олон тооны хайлтын систем, мэдээллийн сангуудад бага төлбөртэйгөөр бүртгэдэг үйлчилгээнүүд байдаг. Түгээмэл хэрэглэгддэг нэг нь Үүнд бүртгүүлэх хэрэгтэй. Харин өөрийн сайт-аа эдгээр үйлчилгээнд нэгэнт бүртгүүлсэн тохиолдолд та сайт-аа хэрхэн танилцуулахыг хянах боломжгүй болно.

Хослох бүтээгдэхүүн үйлчилгээтэй өрсөлдөгч бус компаниудтай холбоос, толгой реклам (banner ads) солилц. Холбоо тогтоох хүсэлтэй байгаа сайт-ынхаа Вэбмастерт и-мэйл бичиж харилцан холбоотой ажиллах санал тавь. Энэхүү харилцааг тогтоох нь харилцан ашигтай гэдгийг захиандаа онцлон тэмдэглэ. Link Exchange (Холбоос Солилцоо) зэрэг үйлчилгээнд хамрагдсанаар бусад бизнесүүдтэй холбоо тогтоож өөрийн Вэб хуудас дээр тэдний толгой рекламуудыг тавьсан хэмжээгээрээ тэдний Вэб дээр өөрийнхийгөө тавих боломжтой болно.

Сурталчилгаа танилцуулгын бүх хэрэгсэл дээрээ URL-аа танилцуул. Хэрэглэж байгаа бүх төрлийн реклам, бүтээгдэхүүний танилцуулга, нэрийн хуудас, захианы толгойн дээр Вэб хуудасныхаа хаягийг тавь. Мөн и-мэйлийн гарын үсгийн доор Вэб хаягаа тавьбал худалдан авагчид таны захиан дээрээс шууд Вэб хуудас руу тань орох боломжтой болно.

Эх сурвалж:http://smetoolkit.com/

Үйлчилгээний онцлог


Цөөн хэрэглэгч чанартай үр дүнг эрхэмлэнэ

Медиа суртачилгааны ажил нь богино хугацааны ажил биш бөгөөд та болон таны үйлчлүүлэгч медиа суртачилгааны компани гэсэн 3 талын цогц хамтын ажилгаа юм.

АУС цоо шинэ шийдэл

Content looks like this my name is batmagnai Content looks like this my name is batmagnai Content looks like this my name is batmagnai

Таныг заавал бодит үр дүнд хүргэнэ

Content looks like this my name is batmagnai Content looks like this my name is batmagnai Content looks like this my name is batmagnai
© 2012 Newforce LLC. All rights reserved